Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна
Гадаад харилцааны яамнаас Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдээ татаж авах нислэг үйлдэхээр болсныг мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрх Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Тиймээс иргэд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой асуудлаар 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, фэйсбүүк чат (MIAT Mongolian Airlines)-нд хандаж, гадаадад буй бол 94001476 вайбер дугаараар холбогдон мэдээлэл авах боломжтой ажээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.