"Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр, их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Э.Батмагнай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.