“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь

“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр цуврал барилдааныг зохион байгуулж, хуваарийг нь танилцуулдаг уламжлалтай.

Тэгвэл дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааныг олон нийтэд танилцуулав. Энэ сард үндэсний бөхийн барилдааны “Алтан цом”-ын эзэн тодрохоороо онцлогтой. Тодруулбал, энэ сарын 19-ний ням гарагт аварга баг тодрох юм. Түүнчлэн улсын аварга Г.Эрхэмбаяр болон аваргуудын нэрэмжит барилдаантай. Барилдааны хуваарийг хүргэе.

Дөрөвдүгээр сарын 3

Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/, 17:30 цагт

Дөрөвдүгээр сарын 4

Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 5

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 11

Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан, 14:30 цагт.

Дөрөвдүгээр сарын 12

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 17

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 11:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 18

Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан, 14:30 цагт.

Дөрөвдүгээр сарын 19

Монголын үндэсний бөхийн “Алтан цом”-ын финалын барилдаан, 14:30 цагт.

Дөрөвдүгээр сарын 24

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан, 13:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 25

Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.

Дөрөвдүгээр сарын 26

Аваргуудын нэрэмжит нийслэлийн МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 11:00 цагт. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина 2026-03-30

АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-03-30

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана 2026-03-30

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа 2026-03-31

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн ил тод байдлыг хангах 1818.mn цахим системийг нэвтрүүллээ 2026-03-31

“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь 14 цагийн өмнө

Нийтийн тээврийн автобус “Чингис хаан” нисэх буудал руу 24 цагаар үйлчилж байна 8 цагийн өмнө

Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна 3 цагийн өмнө

Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ 3 цагийн өмнө