Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом уналаа.
АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаатай түр эвлэрэл тогтоосон тухай мэдээлсний дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом уналаа.
Зургаадугаар сард нийлүүлэх Brent маркийн нефтийн фьючерс үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн ханшаас 12.6 хувиар унаж, баррель нь 91.92 ам.доллар болсон нь гуравдугаар сарын 23-наас хойш анх удаа 92 ам.доллароос доошилсон тохиолдол юм. WTI маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс үнэ 16.6 хувиар буурч, 94.1 ам.доллар болсон байна.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг бөмбөгдөхөө хоёр долоо хоногийн хугацаанд зогсоосноо мэдэгдэж, хоёр тал гал зогсооно гэдгийг баталжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.