Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ

Умард Солонгосын талаас өнөө өглөө Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлэхдээ, өнөө өглөөний 06:10 цагийн орчимд Өмнөд Хамгён мужийн Синпо хотоос пуужингууд харвасныг илрүүлснийг дурдаад дахин харвах магадлалтай байгаатай холбогдуулан сонор сэрэмжээ нэмэгдүүлсэн гэж мэдэгдэв. 

“Дахин пуужин харваж болзошгүй байгаатай холбогдуулан манай арми сонор сэрэмжээ нэмэгдүүлж, анхааралтай ажиглаж байна. Бид Умард Солонгос баллистик пуужин харвасантай холбоотой мэдээллийг АНУ, Японы эрх баригчидтай солилцохын зэрэгцээ бэлэн байдлыг бүрэн хангаж байна” гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлжээ.

Умард Солонгос хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужингууд харважээ. Мөн үүний өмнөх өдөр ямар ангиллынх болох нь тодорхойгүй пуужин харвасан боловч хөөрснөөсөө хойш радараас удалгүй алга болсон тул туршилт амжилтгүй болсон гэж үзэж байна.

Хоёр өдөр дараалан хийсэн цуврал туршилтын дараа Умард Солонгосын төрийн хэвлэлүүд тус улс задардаг бөмбөг бүхий хошуутай тактикийн баллистик пуужинг туршсан гэж мэдээлжээ. Мөн энэ пуужин нь тусгалын хүрээнийхээ доторх ямар ч байг "үнс нурам болгох" чадалтай гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Пёньян цахилгаан соронзон зэвсгийн систем болон нүүрстөрөгчийн мяндсан бөмбөгүүдийг туршиж, богино зайн агаарын довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт пуужингийн системийн байлдааны бэлэн байдлыг шалгасан гэж Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун БНСУ-ыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж мэдэгдэв 2026-03-24

Умард Солонгос, Беларусь хоёр найрамдлын гэрээ байгууллаа 2026-03-28

БНСУ эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг танилцууллаа 2026-04-02

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран ажиллахаар тохиролцлоо.  2026-04-04

БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ 2026-04-08

Умард Солонгос Зүүн тэнгис рүү баллистик пуужин харважээ 2026-04-20

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд оноосон ялын хэмжээг нэмэгдүүлжээ 2026-04-29

БНСУ-ын экспортын хэмжээ хоёр сар дараалан 80 тэрбум ам.долларыг давжээ. 2026-05-01

"Монгол Улсын арслан цолны хүндэтгэл"-ийн барилдаан болно. 2026-05-17

БНСУ-ын “К-гоо сайхан”-ы салбарт түүхэн амжилт тогтоолоо. 2026-05-27

БНСУ-д мэргэ төлөгт итгэх хандлага хүчтэй хэвээр байна 2026-05-27