Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.

Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ 2026-04-27

Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийлжээ 2026-04-27

Гааль, Татвар, Хилийн боомтын захиргаанд албан даалгавар хүргүүлэв 2026-04-28

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой тохиож байна. 2026-04-28

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав 2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав 4 цагийн өмнө

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ. 2 цагийн өмнө

ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө

ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ 1 цагийн өмнө