Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр дөрөвдүгээр сарын 30-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсүүдийн бодлого, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, стандарт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулах чиглэлээр харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.  

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэхээ онцлон тэмдэглээд, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллахаа тодотгов.  

Элчин сайд Шэнь Миньжюан БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан хоёр орны хил орчмын бүс нутаг, боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйгаа илэрхийллээ. 

Түүнчлэн онцгой байдал, стандарт, хэмжил зүй, чөлөөт бүс, бүсчилсэн хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит үр өгөөжийг хоёр орны ард иргэдэд хүргэхийн төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 2026-04-30

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ. 2026-04-30

Х.Нямбаатар: Хэнийх нь ч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр АН МАН гүй бухимдал нь төрцгөөжээ 2026-04-30

Л.Оюун-Эрдэнэ: Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг 2026-04-30

Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ 23 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө

Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна 4 цагийн өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө

ХХААХҮ сайд Ц.Идэрбат МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. 3 цагийн өмнө

2026 оны тавдугаар сарын өрнийн зурхай 3 цагийн өмнө