УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ

УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ

"Алтан жолоо" группийн "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан" цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Эрч" спорт хороо, “Монос” групп, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв. 

Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Жем Интернэшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. 

Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв. 

“Алтан жолоо” группээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, Улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид, Улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардуулав. 

Тус барилдаан түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. 

Дараагийн барилдаан тавдугаар сарын 24-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-15

Ерөнхий сайд Н.Учрал банк, санхүүгийн салбарынхантай уулзав 2026-05-15

Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө 2026-05-17

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа 2026-05-17

7 хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна 2026-05-17

УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ 2026-05-17

Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ 2026-05-18

АТГ: Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв 2026-05-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 23 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна 2 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 2 цагийн өмнө