Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг 5-40 см давсан байна.
Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см буурсан хэдий ч үерийн түвшнийг 60 см давсан хэвээр байна.
Маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд үерийн аюулаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байна уу.
Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн
Гадаргын Усны Судалгааны Хэлтэс
2026-05-30

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.