"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь гарчээ.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой. Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулагдана.
2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.
Эх сурвалж: https://www.mnb.mn/i/347595

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.