БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар энэ өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон ГХЯ-ны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна 2026-06-11

Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026-06-12

ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ 2026-06-12

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа 2026-06-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа 2026-06-12

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цагийн өмнө

БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана 14 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа 4 цагийн өмнө