Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна

Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна

Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, заримдаа борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ мэдээлэв.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшин, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 21-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.