Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэгээ хэлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарт халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.

Тэрбээр, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан энэ өдөр сайд С.Жайшанкартай уулзаж байгааг тодотголоо.

Өнгөрсөн онд, дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийсэн нь “Стратегийн түншлэл”-ийг өргөн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.

Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг хамтарсан төслийн хэрэгжилтэд Энэтхэгийн Засгийн газар тууштай дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар улсынхаа Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын чин сэтгэлийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа. Хоёр улсын төрийн тэргүүний удирдлага дор эрчимтэй хөгжиж байгаа харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн шинэ сүлжээ, холболт бий болгох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт шинэ санаачилга гаргах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-06-18

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 2026-06-18

Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ 2026-06-22

У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой 21 цагийн өмнө

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа 9 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа 9 цагийн өмнө

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 9 цагийн өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цагийн өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа 8 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна 8 цагийн өмнө