Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд
“ТАЙФҮ 25” ЯПОН УЛСЫН КАНТО БҮСЭД ОЙРТОЖ БАЙНА!
“DUJUAN” нэртэй хар салхи Японы өмнөд хэсгээс хойш чиглэлд хөдөлж, 9 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс өмнө Канто бүсэд ойртох төлөвтэй байна. Тайфүны нөлөөгөөр хүчтэй салхи, аадар бороо, үер, хөрсний гулгалт, гол мөрний усны түвшин нэмэгдэх, далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх эрсдэлтэй байна. Нийтийн тээврийн хөдөлгөөнд мөн саатал, өөрчлөлт гарах боломжтой.
Иймд Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд Та бүхнийг дараах зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг хүсье.
🔹 Шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байх, ялангуяа тайфүны нөлөө хамгийн их байх үеэр хол замд гарахаас зайлсхийх;
🔹 Японы Цаг уурын агентлаг (JMA), орон нутгийн захиргаа болон бусад албан ёсны байгууллагын мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол шалгах;
🔹 Гол мөрөн, далайн эрэг, уулын бүс, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй газарт ойртохгүй байх;
🔹 Хүчтэй салхи, аадар борооны үеээр гэрээсээ аль болох гарахгүй байх;
🔹 Ус, хүнс, эм, гар чийдэн, гар утасны нэмэлт цэнэглэгч зэрэг шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэх;
🔹 Нислэг, галт тэрэг болон бусад нийтийн тээврийн хөдөлгөөний нөхцөл байдлыг зорчихын өмнө заавал шалгах;
🔹 Орон нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлэх болон аюулгүй газар очих тухай заавар гарсан тохиолдолд тухайн зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөх.
📌 Тайфү болон цаг агаарын сүүлийн үеийн мэдээллийг Японы Цаг уурын агентлагийн албан ёсны эх сурвалжаас авна уу. https://www.data.jma.go.jp/multi/index.html?lang=en
📞 Яаралтай, онц шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай +81-3-3469-2088 дугаараар холбогдоно уу.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.