БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээхгүй гэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён   цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээхгүй гэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён баасан гарагт буюу өнөөдөр мэдэгдэхдээ, улс орноо мөргөлдөөнд татагдан ороход хүргэх цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээхгүй гэлээ. Гэсэн хэдий ч тус бүс нутгийн усан замын аюулгүй байдлыг хангахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх эсэхээ Сөүл судалж байгаа ажээ.

Өмнөд Солонгос далайн дээрэмтэй тэмцэх ажиллагааны хүрээнд Сомалийн эрэг орчимд тэнгисийн цэргийн хүчээ байрлуулаад байгаа боловч Ирантай үүссэн сөргөлдөөнтэй холбогдуулан Вашингтоныг цэргийн хүчээр дэмжихэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгыг хүлээн авахаас татгалзсаар байгаа юм.

"Бид дайнтай холбоотой аливаа ажиллагаанд оролцох, дайнд татагдан ороход хүргэх цэрэг байрлуулахгүй. Үүнийг би маш тодорхой хэлж чадна. Энэ зорилгоор бид ямар нэгэн хэлбэрээр цэргийн хүч, хэрэгсэл илгээхгүй" гэж Ли хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. 

"Гэсэн хэдий ч Өмнөд Солонгос бусад улс орны адил худалдааны хөлөг онгоц болон газрын тосны тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хамгаалах, мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авах шаардлагатай гэдэг нь тодорхой" гэж тэрбээр нэмж дурдсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.