Нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.

Нийслэл хотод өрнөж буй зам засвар, ус дамжуулах болон дулааны шугам солих ажилтай холбогдуулан өнгөрсөн сараас хэсэгчлэн зам хааж эхэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ.

Тодруулбал, ДЦС-3, 4 компанируу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хааж байна. Тиймээс барилга угсралтын ажил хийх явцад хоёр чиглэлийн урсгалтай түр замаар автомашин зорчих аж.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний зам засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш 22:00 цагаас “Гранд плаза”-гаас XI сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 24 цагийн хугацаатай хаана. Харин хойд эгнээг 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийхээр болсон байна.

Мөн Шадивлан зуслангаас Дамбадаржаа хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Дөт” хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр км замыг маргаашийн 01:00 цагт хааж, зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальтбетон хучилтын ажил хийх бөгөөд энэ сарын 27-ны 06:00 цагт нээхийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. 2025-05-20

Л.Энх-Амгалан Монгол Улсад суугаа Элчин сайд нартай өчигдөр уулзлаа. 2025-05-20

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2422 болжээ 2025-05-20

12 ордын зурхай. /2025.05.20/ 2025-05-20

МАН-ын удирдах зөвлөл болон бага хурал хуралдана 2025-05-20

Нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ. 2025-05-20

АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав 2025-05-20

31 эмч ажлаас халагдах хүсэлтээ өгсөн байна. 2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 6 хувийн хүүтэй зээл олгоно 21 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 21 цагийн өмнө