31 эмч ажлаас халагдах хүсэлтээ өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгчээ. Тэд дараах асуудлыг хөндсөн байна.
1-рт: Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүх үеийн дарга нарыг ганцхан аймгийн Засаг дарга томилж баталдаг, мөн халах тушаал гаргадаг. Гэтэл аймгийн Засаг дарга байсаар байхад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тушаал гаргаж Нэгдсэн эмнэлгийн даргад өөрийн хүн гэх Жавхлант сумын ЭМТ-ийн дарга А.Шинэ-Од гэх хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн томилсон одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Цэрэнтогтох эмчийг ажлаас нь чөлөөлсөн тухай бичиг ирээгүй байхад ажлыг нь “булаасан” нь хууль бус
2-рт: 2023 оноос эмнэлгийн ажилчдыг тайван ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж ажлын байран дээр дарамт үзүүлдэг иргэн З-гийн хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг эсэргүүцжээ. Тухайлбал өдөр болгон ажил дээр ирж лайв хийдэг, сүүлдээ зөвхөн эмнэлгийн байгууллагын хүрээнд байдаг нууц материалуудыг мэдсэн байдаг, түүгээрээ хүмүүс рүү дайрдаг. Одоо эмнэлгийн үйл ажиллагаанд Шинэ-Од гэх хууль бусаар томилогдсон үүрэг гүйцэтгэгчтэй нийлж эмнэлгийн ажилчдын хурал дээр сууж, хурлыг “удирдаж” хүмүүсийн хооронд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байна. Биднийг тайван аюулгүй ажиллах орчиноор хангаж өгөхгүй байна гэжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ тв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.