БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив

БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-нд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй тус арилжаанд 4 оролцогч оролцож, нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг арилжив. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж, БНХАУ-ын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао фейдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг ийнхүү эхлүүллээ.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг. Хятадын хойд болон баруун хойд бүсийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

Тус боомтод бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр манай улсын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээ нэмэгдэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна 2025-09-30

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025-10-01

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025-10-03

Нэг унц алтны үнэ 4019 ам.доллароос давлаа 2025-10-08

БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив 2025-10-08

Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ 2025-10-08

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй 2025-10-09

Ж.Чинбүрэн: Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй 2025-10-09

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа 2025-10-10

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд... 2025-10-13