Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ

Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ

Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, хялбар, шуурхай болгосон ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсаар байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгосон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөн, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ.

Гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/)-аас авах, визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичсэн эсэхийг шалгах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ.

Түүнчлэн визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хянадаг. Иймд хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага аливаа хууль бус үйлдэл гаргахгүй, түүнд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт 2025-10-01

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025-10-01

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025-10-03

Нэг унц алтны үнэ 4019 ам.доллароос давлаа 2025-10-08

БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив 2025-10-08

Хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөжээ 2025-10-08

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй 2025-10-09

Ж.Чинбүрэн: Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй 2025-10-09

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа 2025-10-10

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд... 2025-10-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 2025-10-13