БНСУ-д олон сая вон хулгайлсан Хятад Инчоны нисэх онгоцны буудлаас баривчлагджээ

БНСУ-д олон сая вон хулгайлсан Хятад Инчоны нисэх онгоцны буудлаас баривчлагджээ

Хэдэн зуун сая воны бэлэн мөнгөтэй танилынхаа цүнхийг хулгайлан гадагшаа зугтаах гэж байсан Хятадын иргэн эрэгтэйг Инчоны нисэх онгоцны буудал дээр баривчилжээ.

Инчон хотын Мичухол дүүргийн цагдаагийн газар 4-ний өдөр Хятадын иргэн, 30-аад настай А-г хулгайн хэрэгт сэжиглэн яаралтай баривчилсан тухайгаа мэдэгдлээ.

А нь энэ сарын 2-ны өдөр орой 6 цаг 20 минутын орчим Инчон хотын Мичухол дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын хүлээлгийн танхимд 40 орчим настай Хятадын иргэн эмэгтэй B-гийн бэлэн мөнгөтэй цүнхийг хулгайлж оргон зайлсан хэрэгт сэжиглэгдэж байна.

B-гийн цүнхэнд тус бүр 10 сая вонын дүнтэй 10 ширхэг чек болон 900,000 хонгконг доллар (ойролцоогоор 1 тэрбум 630 сая вонын үнэтэй) зэргийг багтаасан нийт 2 тэрбум 600 сая вонын үнэ бүхий мөнгө байжээ.

А нь өмнө нь танил байсан B нь бизнес эрхэлдэг, их хэмжээний бэлэн мөнгө авч явдаг гэдгийг мэдэж байсан тул уг хэргийг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.

Цагдаа нар зочид буудлаас оргон зайлсан А-гийн зугтах замыг мөрдөн мөшгөөд, 3-ны өдөр үүрээр Инчоны нисэх онгоцны буудал дээрээс баривчилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.