Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг өнөөдөр (2025.06.24) албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэх ажиллагааг  гүйцэтгэлээ.

Тус иргэн нь өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон улмаар Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах улсад нь хуяглан хүргэдэг бөгөөд өмнө нь Шведийн Хаант Улсын нэг иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл, энэ удаад Бүгд Найрамдах Солонгос Улсын уг иргэнийг тус улсын нийслэл Сөүл хот хүртэл хуяглан хүргэж, хууль, хяналтын байгууллагад нь хүлээлгэн өгч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“The MongolZ” баг Азийн түүхэн амжилтын эзэн боллоо 2025-06-23

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав 2025-06-23

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-23

Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 2025-06-23

“Төмөр нударга” М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдана 2025-06-24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ 2025-06-24

Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ 2025-06-24

Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа 2025-06-24

БНУУ-ын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-06-24

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025-06-24

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-06-25