Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Узбекистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй дээд түвшний айлчлал юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Төмөр нударга” М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулалдана 2025-06-24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ 2025-06-24

Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ 2025-06-24

Цэнхэр урт автобуснуудыг хэрэглээнээс бүрэн гаргалаа 2025-06-24

БНУУ-ын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-06-24

Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025-06-24

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 22 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаадад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо 11 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа 7 цагийн өмнө

Японд хүчтэй газар хөдлөлт болно гэх цуурхлын талаар мэдээлэл хийлээ 7 цагийн өмнө

ХЭДХ: БНСУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ 5 цагийн өмнө