Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ

Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг өнөөдрөөс эхлүүллээ. 

Хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар болон "Эрдэнэс Монгол" нэгдэл, "Эрдэнэс Оюутолгой" ХК-ийн удирдлага оролцож, "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй уулзаж байна.

Засгийн газраас:

  • Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх, 
  • Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, 
  • Зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах, 
  • Хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг асуудлыг тавьж, хөрөнгө оруулагч талтай харилцан санал солилцож байгаа юм. 

Уг хэлэлцээний ач холбогдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг авах хугацаагаа наашлуулна гэсэн үг. Үндэсний баялгийн санд энэ мөнгө аль болох эрт орж, ард түмэнд шууд үр өгөөжөө өгнө. Монголчууддаа ээлтэй сайн шийдвэр гаргахын манай баг ажиллаж байна” гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. 2025-10-30

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов 2025-10-30

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидал ирүүлжээ 2025-10-30

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-10-30

Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 2025-10-31

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 2025-10-31

Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулахаар төлөвлөжээ. 2025-11-04

Улаанбаатараас Сингапур чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ. 2025-11-04

Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна 2025-11-04

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана 2025-11-04