Улаанбаатараас Сингапур чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.

Улаанбаатараас Сингапур чиглэлд  шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.

Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.

Тус компани 2013, 2014 онд Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд дамжин нислэг үйлдэж байсан бол энэ удаа 7 цаг үргэлжлэх шууд нислэгээр Сингапурын "Чанги" нисэх буудалд буух юм. "Чанги" олон улсын нисэх буудал нь Skytrax-аас жил бүр гаргадаг дэлхийн шилдэг нисэх буудлын эрэмбэд сүүлийн 14 жилд 13 удаа тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-10-30

Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 2025-10-31

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 2025-10-31

Дүүжин тээврийн төслийн эцсийн буудлыг Хархоринд байрлуулахаар төлөвлөжээ. 2025-11-04

Улаанбаатараас Сингапур чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ. 2025-11-04

Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна 2025-11-04

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана 2025-11-04

БНСУ-д суугаа ЭСЯ-ны консулын үйлчилгээний төлбөрийг цахимжуулжээ 16 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө