ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина

ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж, Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барина, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөжээ. 

Эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2-3 дахин нэмэгдэнэ. Бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болно. Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэргийг давхардуулан бий болгох шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа 2025-12-17

Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА 2025-12-17

Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна 2025-12-17

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 2025-12-17

Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 2025-12-17

ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина 2025-12-17

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2025-12-17

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо "Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо 2025-12-18

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-12-18

Төвийн ихэнх нутгаар өнөөдөр цасан шуургатай 2025-12-18

БНСУ-ын Парламентийн гишүүд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлжээ 2025-12-18