БНСУ-ын Парламентийн гишүүд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлжээ
Монгол Улсаас БНСУ-д байнга оршин сууж амьдарч буй 6718 хүүхэд байна. Үүнээс 600 гаруй хүүхэд огтоос бүртгэлгүй оршин сууж байна. Үүнээс улбаалан эрүүл мэнд, боловсрол, бусад даатгалд огт хамрагдаж чадахгүй байгааг иргэд илэрхийлж байлаа.
Тиймээс энэхүү асуудлыг БНСУ-ын Парламентийн түвшинд хөндлөө.
Гадаад иргэдийн хүүхдийн төрсний бүртгэлийн тогтолцоог сайжруулах асуудал нь манай нийгмийн хүртээмж, хүний эрхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Холбогдох хууль эрх зүйн нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний Ассамблейд шуурхай хэлэлцүүлэхийн төлөө БНСУ-ын Парламентийн гишүүд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийллээ.
Мөн 12-ны өдөр нээгдсэн Солонгос–Монголын Чухал Ашигт Малталын Хамтын Ажиллагааны Төв нь стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн Гадаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Сан (EDCF)-аар хэрэгжиж буй IMAK халаалтын төсөл тогтвортой урагшлах, шинээр эхлүүлсэн Үндэсний Хавдар Судлалын Төв барих төсөл саадгүй хэрэгжихэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сүүлийн үед Netflix-ийн Physical: Asia нэвтрүүлэгт Солонгос, Монгол хоёр улс тус тус 1, 2-р байрт шалгарч, хоёр орны найрамдлыг олон нийтэд онцлон харуулсан нь халуун сэдэв болоод байна. Цаашид идэвхтэй парламентын дипломат ажиллагаагаар дамжуулан хоёр улсын найрамдлыг улам бэхжүүлж, харилцан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдгээ БНСУ-ын талаас илэрхийллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.