Авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулав

Авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт удирдах албан тушаалтны томилгоотой холбоотой асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв.

Нийслэлийн Боловсролын газар, Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн, “Тус солюшн” ХХК, “Монголын Волейболын холбоо” ТББ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 15 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ 2026-01-15

Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна 2026-01-15

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно 2026-01-15

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ 2026-01-15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026-01-16

Авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулав 2026-01-16

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна 2026-01-16

Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо 2026-01-16

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга авч байна 2026-01-18

АНХААРУУЛГА: “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож залилуулжээ 14 цагийн өмнө

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 14 цагийн өмнө