Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргана. 

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”-д 56 байгууллагын 785 үйлчилгээ багтжээ. Эдгээр үйлчилгээг цахим болгох явцад жагсаалтад байхгүй ч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим болгох, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсжээ.

Жагсаалтыг шинэчилснээр төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, үр ашиг сайжрахыг Засгийн газрын Олон нийттэй харилцах газар мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.