Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав

Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав

Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын тухай танилцуулах уулзалт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд болов.

Манай улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд томилолтоор ажиллаж буй юм. Энэ нь COP17 хурлыг энэ зун зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготойг БОУАӨЯ мэдээлэв.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн иржээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор, Гренада, Румын, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, БНТУ, Бүгд Найрамдах Кипр улсын элчин сайд биечлэн оролцсон байна.

Уулзалтын үеэр COP17 хурлын бэлтгэл, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэл, олон улсын хамтын ажиллагааны боломжийг мэдээлж, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэх тухай санал солилцов. Ийнхүү манай улс 2026 онд дэлхийн анхаарлын төвд байх олон улсын хурал зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг шат дараатай хийж эхэллээ.

Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудал бодит ажил хэрэг болох суурь тавигдах ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдлээ 2026-01-23

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллалаа 2026-01-23

Н.Отгонтуяа: Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ 2026-01-23

БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” чөлөөт бүсийн үр ашгийг танилцуулав 2026-01-23

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа 2026-01-23

Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав 2026-01-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2026-01-24

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна. 2026-01-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. 12 цагийн өмнө

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 12 цагийн өмнө

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө