“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна.

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна.

Энэхүү наадам нь монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээний соёл, спорттой уялдуулан хөгжүүлэх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг уламжлалт болон орчин үеийн тэмцээн, уралдаан болж, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хосыг шалгаруулна. Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гарч, тэмээний соёлыг олон нийтэд таниулж байна.

Тэмээчдийн V зөвлөгөөнөөр тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, бодитой зөвлөмж, шийдэл гаргах юм. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тэмээний тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн бодит үр дүн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Отгонтуяа: Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ 2026-01-23

БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” чөлөөт бүсийн үр ашгийг танилцуулав 2026-01-23

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа 2026-01-23

Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав 2026-01-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2026-01-24

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна. 2026-01-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. 12 цагийн өмнө

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 12 цагийн өмнө

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө