Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв
Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар албаныхантай өнөөдөр уулзаж, үүрэг өгөв.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.
Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулав.
Ерөнхий сайд Эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.