Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, чухал эрдэс бодис болон түүхий эд, онцгой байдал зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг нь дээрх хэлэлцээр юм. Хэлэлцээр батлагдсанаар манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдлээ. Хэлэлцээр нь хоёр улсын гадаад худалдаа өргөжих, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспорт нэмэгдэх ач холбогдолтой.

Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг түнш орон юм гэж ЕТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно 2026-02-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 2026-02-27

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой 2026-02-27

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 2026-02-27

Эмийн хангамжийн тасалдлыг бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав 2026-02-27

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ 2026-02-27

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа 2026-02-28

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байна 15 цагийн өмнө

ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна 15 цагийн өмнө

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. 15 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв 9 цагийн өмнө