ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай

ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний халдвар улсын хэмжээнд 14.326 хүрээд байгаа. 

Өвчлөлийн байдлаар 0-4 насны 3476 хүүхэд улаанбурхан өвчний халдвар авчээ.

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хамгийн эмзэг, нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай бүлэг нь улаанбурхан, улаанууд, гахай хавдрын эсрэг вакцины товлолын насанд хараахан хүрээгүй 6–8 сартай хүүхдүүд юм.

Улаанбурхан өвчний шалтгаантай бүртгэгдсэн нийт нас баралтын 87 хувь нь 1 нас хүрээгүй хүүхдүүдэд тохиолдож байна.

Иймд вакцины товлолын насанд хүрээгүй хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэг тун вакцинд хамруулснаар халдварын хүндрэлийг бууруулж, эндэгдлээс хамгаалах боломжтой.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн 6–8 сартай хүүхдээ өөрт ойр байрлах өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандан улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай.

Улаанбурханаас хүүхдээ хамгаалъя!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2026-03-09

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа 2026-03-09

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа 2026-03-10

МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ 2026-03-10

Ихэнх нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурна. 2026-03-10

ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай 2026-03-10

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2026-03-10

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 23 цагийн өмнө

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө. 23 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 12 цагийн өмнө

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ. 12 цагийн өмнө