Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Эдийн засгийн ухааны дэд эрдтэмтэн тэрбээр 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч, 1974-1984 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед тэрбээр "Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээсэн.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн хүрээнд “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галерейг нээж, эл эрхмийн талаарх "Бүү март" намтарчилсан киног үзүүлэхээр болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа 2026-03-09

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа 2026-03-10

МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ 2026-03-10

Ихэнх нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурна. 2026-03-10

ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай 2026-03-10

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 2026-03-10

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 23 цагийн өмнө

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө. 23 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 12 цагийн өмнө

МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ. 12 цагийн өмнө

И-Монголиа системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 17 хэлээр гаргаж байна 11 цагийн өмнө