Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Сүүлийн жилүүдэд орон сууц захиалгын залилан, луйвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2026.03.19-ний өдөр оролцогч талуудыг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулга хийхдээ шинээр баригдаж буй орон сууц болоод орон сууц өмчлөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, үүнийг дагаад иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр хохироох явдал ихсэж байгаа учраас дээрх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буйгаа хэллээ.

Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2019-2025 онд 2,365 бүртгэгдэж, нийтдээ 216 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан байна. Энэ төрлийн гэмт хэргээс болж жилд учирсан хохирлын хэмжээ 2019 оноос хойш 46 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь ямар олон иргэд хохирч байгаагийн бодит илрэл юм.

Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ.

Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

Хохирсон иргэдийн зүгээс дээрх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэн, орон сууц захиалгын залилангийн хууль эрх зүйн цоорхойг бүр мөсөн хаах ёстой гэдэг хатуу байр суурьтай байлаа.

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байршуулсан бөгөөд 1 сарын турш иргэдийн санал бодлыг нээлттэй авч, хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ 2026-03-20

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 2026-03-20

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 2026-03-20

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-03-20

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 2026-03-20

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2026-03-20

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2026-03-20

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав. 2026-03-20

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026-03-20

Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ 2026-03-20

Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална 2026-03-22