ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав.

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцов. 

Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэх, "Хавдар судлалын үндэсний төвийн II"- ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт зэрэг чухал чиглэлүүдэд хамтран ажиллахаар тогтлоо. 

Уулзалтын дараагаар Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулав.  

Тохиролцоогоор, Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэж байгаа болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 2026-03-20

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-03-20

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 2026-03-20

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 2026-03-20

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 2026-03-20

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав. 2026-03-20

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026-03-20

Прокуророос 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ 2026-03-20

Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална 2026-03-22

Занданшатар Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав. 13 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзаж, хэлэлцээ хийв 8 цагийн өмнө