Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан АНУ-д дөрөвдүгээр сарын 10-нд болох товтой байсан ч цуцалжээ.
Тодруулбал, түүний өрсөлдөгч дэлхийн боксын чансаагаар наймдугаарт эрэмбэтэй Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Тиймээс дээрх шалтгаанаар тулааныг цуцлав. Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Би гэрээний дагуу тулалдахад бүрэн бэлэн байсан ч өрсөлдөгч татгалзсанаар энэ удаад тулаан болохгүй боллоо” хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.