Нийтийн тээврийн автобус “Чингис хаан” нисэх буудал руу 24 цагаар үйлчилж байна
Чингис хаан” олон улсын нисэх буудал руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна.
Иргэд бүх төрлийн картаар төлбөрөө төлж зорчихоос гадна UBCARD аппликейшнаас автобусны чиглэлээ харж, суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтойг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлжээ.
Автобус үйлчлэх чиглэлүүд:
-Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
-Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ)
-ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
"Чингис хаан" ОУНБ руу үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь, үнийн мэдээлэл:
-Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” ОУНБ чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
Ингэхдээ “Чингис хаан" ОУНБ-д 7:25, 8:00, 9:00, 9:30, 10:30, 11:25, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:25, 16:00, 17:00, 17:30 18:30, 19:25, 20:00, 21:00, 21:30, 22:30 цагт ирнэ.
Харин тус буудлаас 4:05, 8:05, 8:40, 9:40, 10:10, 11:10, 12:05, 12:40 13:40, 14:10, 15:10, 16:05, 16:40, 17:40, 18:10, 19:10, 20:05, 20:40, 21:40 22:10, 23:10 цагт явна.
Мөн Сүхбаатарын талбайд 5:35, 9:35, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:35, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:35, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:35, 22:10, 23:10, 23:40, 00:40 цагт ирнэ.
Төв талбайгаас 5:55, 6:30, 7:30, 8:00, 9:00, 9:55, 10:30, 11:30, 12:00, 13:00, 13:55, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:55, 18:30, 19:30, 20:00, 21:00 цагт явах юм.
-Х: 20 5 шар-Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” ОУНБ чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. 5 шар буудлаас 5:50, 8:50, 11:50, 14:50, 17:50, 20:50 цагт явж, "Чингис хаан" ОУНБ-д 6:50, 9:50, 12:50, 15:50, 18:50, 21:50 цагт ирнэ.
Харин 5 шар буудалд 8:30, 11:30, 14:30, 17:30, 20:30, 23:30 цагт ирэх бөгөөд "Чингис хаан" ОУНБ-аас 7:30, 10:30, 13:30, 16:30, 19:30, 22:30 цагт явах юм.
-ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих бөгөөд Сүхбаатарын талбайгаас 23:05, 2:05 цагт хөдөлж, “Чингис хаан” ОУНБ-д 00:10, 3:10 цагт ирнэ. Харин “Чингис хаан” ОУНБ-аас 00:50 цагт хөдөлж, Сүхбаатарын талбайд 1:55 цагт ирэх ажээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.