Дайнаас үүдэн Төв банкууд алтаа зарж эхэлжээ
Ираныг тойрсон зөрчил мөргөлдөөний улмаас бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, зарим улсын Төв банкууд алт худалдан авах бус, харин нөөцөө зарж борлуулж эхэлсэн тухай CNBC суваг статистик мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээс эш татан мэдээлжээ.
Эрчим хүч болон батлан хамгаалахын зардал огцом өссөнийг нөхөх, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахын тулд Төв банкууд алтны нөөцөө ашиглахаас аргагүйд хүрсэн байна.
Энэхүү шийдвэр нь үнэт металлын зах зээлд үнэ унахад нөлөөлжээ. Тодруулбал, алтны спот үнэ нэг унц нь 4800 ам.доллар болж буурсан нь нэгдүгээр сарын сүүл үеийн дээд үзүүлэлтээс 10 орчим хувиар доогуур түвшин бөгөөд "тохируулга хийх" хийх бүс рүү орж буурсан байна.
CNBC-ийн мэдээлснээр, Туркийн албан ёсны алтны нөөц гуравдугаар сард 131 тонноор буурсан нь лирийн ханшийн уналтыг тогтворжуулахтай холбоотой юм. Дайн эхэлснээс хойш нэг ам.доллартой тэнцэх лирийн ханш 1.7 хувиар суларчээ. Гана, Польш улсууд мөн алтаа зарсан байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.