Гамшгаас урьдчилан сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо

Гамшгаас урьдчилан сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Жон Хүнээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улс болон БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсын гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэг, онцлогийн талаар танилцууллаа.

Онцгой байдлын байгууллага нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), Хийн аюулгүй байдлын корпораци, Гал түймэртэй тэмцэх газар, Галын хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.