Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан

Японы баруун өмнөд нутгийн Күмамото мужид өчигдөр болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсаныг тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдээллээ. Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд "Шинкансэн" хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байна.

Токио хотын Цагдаагийн газраас мэдээлснээр, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр нэг нисдэг тэрэг болон гамшгийн үед тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээжээ.

Мягмар гаргийн үдээс хойш газар хөдөлсний дараа Күмамото мужийн Кашима хот дахь "Aeon" компанийн худалдааны төв нуржээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хоёр эмэгтэй амиа алдаж, ухаан алдсан нэг эмэгтэйг олсон ба таван хүн бэртэж гэмтсэн байна. 

Күмамото хотын Тээврийн товчооноос мэдээлснээр, трамвайн хөдөлгөөнийг хурдны хязгаарлалттайгаар дахин сэргээсэн боловч хэрэв дахин хүчтэй газар хөдөлбөл хөдөлгөөнийг дахин зогсооно гэдгийг анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын удирдагч Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн байна. 2026-06-09

АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ 2026-06-10

НҮБ Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгааг анхааруулав 2026-06-12

АНУ, Ираны хооронд хэлэлцээр байгуулсан дараа ам.долларын ханш уналаа 2026-06-16

БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрний статусаа бүрэн хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ 2026-06-24

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдсан 2026-07-29

АНУ гадаад оюутнуудын визийн журамд өөрчлөлт орууллаа 2026-08-03

Төвөдийн бүсэд нийлээд 1000 орчим хүн сураггүй хэвээр байна 2026-08-28

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөлөө 2026-10-30

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн нь 145 орчим ам.долларт хүрчээ 2026-11-16

Агуулхад нуусан 20 сая орчим ам.доллартой тэнцэх бэлэн мөнгийг илрүүлэн хураан авчээ. 2026-11-16