ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь.  Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нийт нутгаар сэрүүн байх тул замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй байхыг анхааруулъя. Мөн шуурга намдтал түр зогсох, нөмөр газар машинаа байрлуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирлээ 2024-04-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Парламентын дарга бараалхав 2024-04-25

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2024-04-25

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2024-04-25

БНСУ-ын Кореа Их сургуультай ажиллах санамж бичиг үзэглэлээ 2024-04-25

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 2024-04-25

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ 2024-04-25

Ким Ён Жү: Амар тайван нийгмийг бий болгох нийгмийн институц байгуулах зайлшгүй шаардлагатай байна 2024-04-25

Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25