Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ.

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ.

Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр  өнөөдөр албан ёсоор нээгдлээ. 

Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэй байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. Тэгвэл 2021 оны 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ. 

Тус театр ийнхүү 27 жилийн дараа Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээж байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “2016 онд СХД-ээс УИХ-д сонгогдож байсан бөгөөд тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах саналыг 2018 онд гаргаж, улсын төсөвт суулгуулсан. Улмаар иргэдтэй уулзаж соёлын ордон байгуулах талаар танилцуулахад газар чөлөөлөлтийн ажил эхлүүлэх саналыг иргэд дэмжсэн. Энэ хэсэгт 3 гудамж бүхий газрыг чөлөөлсөн. Том бүтээн байгуулалт байсан учраас тухайн үед ахмад уран бүтээлчидтэй ч уулзсан. Ахмад уран бүтээлчид ч Улсын театрын зохион байгуулалт руу шилжих саналыг дэмжиж байсан. Хүүхэд, залуучуудын театрын орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. Уг орчимд 9.7 га газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээлсэн. Мөн театрын орчимд спортын цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр “20 минутын хот” консептын эхлэл тавигдана гэж үзэж байна” гэв.

Тус театр 12,972 ам дөрвөлжин метр талбай бүхий  3 давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг  механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэй юм. Мөн үзэгчдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр номын сан, кофе шоп, ресторан, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулжээ. 

Энэхүү театр хөшгөө нээснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Кореа Их сургуультай ажиллах санамж бичиг үзэглэлээ 2024-04-25

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 2024-04-25

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ 2024-04-25

Ким Ён Жү: Амар тайван нийгмийг бий болгох нийгмийн институц байгуулах зайлшгүй шаардлагатай байна 2024-04-25

Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга 2024-04-26

Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав 2024-04-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-26

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 2024-04-26