БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ

БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-нөөс эхэлнэ.
Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Түүнчлэн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтайг албаныхан онцоллоо.
Уг төслийг аялал жуулчлалын “Чандмань Трэйвел” болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.