ОХУ-ын БНТУ-аас Монгол руу тогтмол нислэг үйлдэнэ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд үйлдэх тогтмол нислэгийг зургаадугаар сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай Тувагийн тэргүүн Владислав Ховалыг Телеграм сувагт мэдээлжээ.
“Кызыл, Улаанбаатарын хооронд үйлдэх нислэг эхний ээлжид наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Тувагаас зорчих иргэд Улаанбаатараас цааш Сөүл, Токио, Бээжин, Хонконг зэрэг чиглэлд нислэгийн суудал захиалах боломжтой байхаар цагийн хуваарийг зохицуулж байна” гэж тэрбээр бичсэн байна.
Урьдчилсан тооцоогоор, нэг талын нислэгийн тийзийн үнэ 20 мянган рубль байх төлөвтэй. Тувагийн тэргүүний хэлснээр, хөөрч буух зурвасуудыг шинэчлэх, гааль, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаатай холбоотой тусгай терминал байгуулах зэргээр нисэх онгоцны буудалд шаардлагатай бүхий л дэд бүтцийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.