Жолооч та хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу!

Жолооч та хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу!

Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, Зорчих хэсгийн 1-р дүгээр эгнээнд жолооч нар тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаанд байршуулж зогссоноор зорчих хэсгийн хурд удааширч, уулзварын нэвтрүүлэх чадвар буурч зам тээврийн осол гарах мөн цаашлаад автозамын түгжрэл үссэх нөхцөл бүрддэг.

Мөн явган зорчигчийн зам болон гарцан дээр жолооч нар тээврийн хэрэгслээ байршуулснаар явган зорчигчийн аюулгүй байдал алдагдаж зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул жолооч та бүхэн бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслээ зориулалтын газар байршуулж хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу!

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцан дээр нийт 2606 ухаалаг камер суурилуулж, ашиглалтад оруулсан. Ухаалаг камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган зорчигчийн зам дээр, унадаг дугуйн зам дээр, 1-р дүгээр эгнээ, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр, явган зорчигчийн гарцан дээр тээврийн хэрэгслээ түр болон удаан хугацаагаар тавьсан жолооч нарт хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллаж байна!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 болжээ 2025-05-09

ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна 2025-05-09

ОХУ-ын Эрхүү хотод "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ 2025-05-09

ОХУ-ын БНТУ-аас Монгол руу тогтмол нислэг үйлдэнэ 2025-05-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2025-05-09

Жолооч та хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу! 2025-05-09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 17 цагийн өмнө

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг өнөөдөр болно. 17 цагийн өмнө

Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо 17 цагийн өмнө