ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА

ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр (2025.09.22) хуралдаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн сүлжээний шинэчлэлийг бий болгох чиглэлээр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  • Үндэсний хэмжээнд эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээ (түргэн тусламж)-г нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагааны загвар
  • Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэн ангилалт хийх зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн хамтран ажиллаж, үе шаттайгаар нэвтрүүлэх
  • Үндэсний түргэн тусламжийн төвийн дүрэм, бүтцийн талаар тус тус томоохон шийдвэрүүд гаргалаа.

Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдаж, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулснаар нас баралтыг 50%, хөдөлмөрийн чадвар алдалтыг 31%-аар бууруулах боломжтой гэж үздэг.

Иймд цаашид үе шаттайгаар яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, сэргийлж болох нас баралтыг бууруулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллах юм.

Хурлыг “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “2.2.17.Яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоог шинэчлэн өөрчилж, онгоц, агаарын тээврийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.”  гэж заасны дагуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тээврийн хэрэгслүүд маргааш хуучин хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. 2025-09-16

БНСУ-ын Сөүл хоттой боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2025-09-18

БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ 2025-09-22

Иргэдээс мэдээлэл төлбөртэй авна 2025-09-22

Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив 2025-09-22

ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА 2025-09-22

Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй 2025-09-25

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. 2025-09-25

МОНГОЛ УЛС ДОТООДДОО БУУНЫ СУМ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ 2025-09-25

Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 2025-09-25

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмлээ 15 цагийн өмнө