Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна.

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна.

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна.

Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр

  • Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон.Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна.

Өнөөдрийн байдлаар 382 цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүдэд түлшний нөөц хангалттай байгаа бөгөөд нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байна. Харин хагас коксон шахмал түлшний нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулна. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлш борлуулна. 

Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ 2025-09-22

Иргэдээс мэдээлэл төлбөртэй авна 2025-09-22

Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив 2025-09-22

ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ БАЙГУУЛНА 2025-09-22

Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй 2025-09-25

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. 2025-09-25

МОНГОЛ УЛС ДОТООДДОО БУУНЫ СУМ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ 2025-09-25

Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа 2025-09-25

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмлээ 16 цагийн өмнө

Д.Мөнхбаатар: Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна 16 цагийн өмнө

Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ 15 цагийн өмнө