Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа.

2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос "Алтанбулаг" боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилжээ.

Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг "Алтанбулаг" боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Тэрбээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг болголоо.

Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тул холбогдох саналуудыг нэгтгэн боловсруулах шаардлагатайг анхаарууллаа.

Ажлын хэсгийн хүрээнд Шадар сайд Х.Ганхуяг "Алтанбулаг" авто замын боомтын нэгдсэн лабораторид мөн ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025 2025-12-16

Сайд Ж.Чинбүрэн: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллав 2025-12-16

СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2025-12-16

Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо. 2025-12-16

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр худалдах асуудлыг хэлэлцэж байна 13 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа 13 цагийн өмнө

Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА 11 цагийн өмнө

Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна 11 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 11 цагийн өмнө

Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 9 цагийн өмнө

ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина 9 цагийн өмнө