Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол  нэмэгдээгүй. Эмнэлэгт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 4 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5120 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3197, 5-9 насны 1774 хүүхэд, 15-19 насны 1735 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЕХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2025-12-16

Монголбанкны ерөнхийлөгчийн албанд тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол боллоо. 2025-12-16

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр худалдах асуудлыг хэлэлцэж байна 13 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа 13 цагийн өмнө

Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА 11 цагийн өмнө

Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна 11 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 11 цагийн өмнө

Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 9 цагийн өмнө

ЗГ: Зүрх судасны үндэсний төвийг барина 9 цагийн өмнө

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө